Европын тэмцээнд манай эмэгтэйчүүд жингээ тэргүүлэн барилдана

Сурталчилгаа
Европын тэмцээнд манай эмэгтэйчүүд жингээ тэргүүлэн барилдана

 

Энэ сарын 22-24 өдрүүдэд жүдо бөхийн Дюсселдорф их дуулга тэмцээнд 99 орны 700 гаруй жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол Монгол улсаас урьдчилсан байдлаар Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгө, дэлхийн хүрэл медальт МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй 19 шилдэг жүдочид оролцох мэдүүлгээ өгөөд байна. 

 

Дюсселдорф их дуулга тэмцээнээс урьтаж Европын хоёр нээлттэй тэмцээн Итали болон Австри улсад зохион байгуулагдана. Эдгээр тэмцээнүүд нь Дюсселдорф их дуулга тэмцээний өмнөх томоохон сорил тэмцээн болох юм. 

Өнөөдөр Австри улсын Оберварт хотноо дэлхийн 35 орны 199 эмэгтэй жүдочид оролцох Европын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдана. Уг тэмцээнд манай 7 жүдоч оролцох юм. Үүнд: 

Эмэгтэй

48кг жинд Ганбаатарын Наранцэцэг В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

-48кг жингийн оноолт 


52kг жинд Л.Сосорбарам D хэсгийг тэргүүлэн барилдах тулд мөн эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

-52кг жингийн оноолт 
57kг жинд Л.Энхрийлэн D хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Австрийн Тэодоракис Асиминатай барилдах оноолт гарчээ. 

-57кг жингийн оноолт
63kг жинд Б.Ганхайч С хэсгийг тэргүүлэн барилдах тул мөн эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

-63кг жингийн оноолт
70kг жинд Б.Баасанжаргал эхний тойрогт Германы Муэллер Лисатай барилдах оноолт гарчээ. 

-70кг жингийн оноолт
-78kг жинд С.Сэржмядаг эхний тойрогт Казакстаны Тилеукханова Назеркетэй барилдах оноолт гарчээ. 

-78кг жингийн оноолт

+78kг Э.Гандиймаа эхний тойрогт БНХАУ-ын Жианг Янантай барилдах оноолт гарчээ. 

+78кг жингийн оноолт

Энэ сарын эхээр Португалийн Одивелас хотод зохион байгуулагдсан Европын нээлттэй тэмцээний эхний өдрийн шилдэг барилдааны түүвэр бичлэгийг хүргэж байна.

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0