СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-15

ШУУРХАЙ: МИАТ-аас гадна Инчеон-УБ чиглэлийн KAL-ийн онгоцыг давхар шалгаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Инчеон-Улаанбаатар чиглэлд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөөрөх гэж байсан МИАТ ХК-ийн нисэх онгоцыг Инчеон ОУНБ-аас саатуулж аюулгүй байдлын албаны шалгалтыг хоёр цаг гаруй хугацаанд хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн

Шалтгааныг баттай эх сурвалжаас тодруулахад, 

"Нэгэн иргэн Инчеон ОУНБ руу утасдаж Монгол Улс руу нисэх аяллын нислэгт тэсрэх бөмбөг байршуулсан байж болзошгүй байна" гэсэн мэдээллийг өгсөн. Энэ дагуу ганц МИАТ ХК-ийн онгоцоос гадна KAL-ийн KE 867 аяллын нислэгийг ч давхар шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Дашрамд дурдахад, БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас МИАТ ХК-ийн  агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөхөөр төлөвлөж байгаа ажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.