СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: МИАТ-ын онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас цагийн хуваарийн дагуу "Сөүл-Улаанбаатар" чиглэлд нисэх гэж байсан МИАТ ХК-ийн онгоцыг цаг гаруй саатуулж байна. Албан ёсоор шалтгааныг хэлээгүй ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр онгоцны ачаа тээшинд аюултай ачаа тээвэрлэж явсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 

Энэ талаар цахим орчинд мэдээлэл таржээ. 

@m_zorigt: Инчеон ОУ-ын нисэх буудлын аюулгүй байдлын албаныхан #МИАТ #KAL -ын УБ чиглэлийн нийт зорчигчдын ачаа тээшинд дахин шалгалт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр нийт зорчигчдыг онгоцноос буулгаж байна

@erdenebatavia: Суулд орьё гээд сууж байсан, онгоцонд асуудал гарлаа гээд оруулаагуй. Гал, эмнэлэг, онцгой цагдаа гээд нийт 50 гаруй хун ирлээ шүү дээ. gate-н дээр беен л юм боллоо

 

2019-02-15 15:05 цагт:

Үүсээд байгаа асуудлаар МИАТ компаниас дөнгөж сая мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна. Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээлэх болно" гэжээ.

2019-02-15 16:05 цагт:

МИАТ ХК: "2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягын агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болно" гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.