СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-02-15

KFC-ээр үйлчлүүлээд хордсон тохиолдол өмнө нь гарч байсан ч тоомжиргүй ханджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Олон улсын сүлжээ KFC-гийн Зайсан дахь салбараас "Найзууд" багц авсан үйлчлүүлэгчид хордож, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. .

Учир нь урьдчилсан дээжээс нитрит буюу удаан хадгалах зориулалттай, бохирдуулагч илэрчээ. Энэ нь тэр дороо илэрдэггүй, одоо хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс 1-2 хоногийн дараагаас өндөр халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн эмчлүүлж байгаа хүмүүс юм. Иймд хэрэв дээрх хугацаанд Зайсан салбараар үйлчлүүлсэн хүмүүсээс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д хандах хэрэгтэйг ХӨСҮТ анхааруулж байна. 

Олон улсын сүлжээ KFC-г франчайч эрхтэйгээр "Таван богд фүүдс" ХХК 2013 онд оруулж ирсэн. Өмнө нь тус газраар үйлчлүүлээд хордсон тохиолдол мэр сэр гарч байсан боловч, тус байгууллага ч, хяналт тавин ажиллах ёстой Нийслэлийн МХЕГ ч энэ бүхэн дээр тоомжиргүй хандаж байсан нь энэ удаад олон тооны хүн эрүүл мэнд, ажлын чадвараараа хохироход хүрчээ. Тухайлбал, "Ард" санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өөрийн фейсбүүк хуудсанд 2018 оны наймдугаар сард нэгэн бичвэр оруулсан бөгөөд өөрийнх нь удирдлагад ажилладаг залуу хоёр дахь удаагаа KFC-ээс хордсон талаар бичиж, тус байгууллага болон иргэдэд сэрэмжлүүлж байжээ.

KFC нь 100 гаруй улсад 16 мянган салбартай том байгууллага. .

Үйлчлүүлэгчид хордож байгаа нь бүтээгдэхүүний хадгалалт уу, тээвэрлэлтэд үү? Эсвэл "Таван богд фүүдс" ХХК стандартаа баримтлахгүй байна уу?         

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.