Хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд "KFC Зайсан" салбараар үйлчлүүлсэн хүмүүс хордлогод орж, ХӨСҮТ хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хордлогод орсон иргэд өндѳр халуурч бѳѳлжин, суулгах шинж тэмдэг илэрч ялангуяа хүүхдүүдийн халуун буухгүй хүндэрч байгаа ажээ. Одоогоор 78 хүн хордсон нь илэрч 20 нь хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бидэнд ирүүлсэн юм.
Тиймээс хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг албаныхан зөвлөжээ.