Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №384 Pink Floyd, ‘Another Brick in the Wall Part 2’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №384 Pink Floyd, ‘Another Brick in the Wall Part 2’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Pink Floyd, ‘Another Brick in the Wall Part 2’

Бид өмнө нь домогт Пинк Флойд хамтлагийн талаар, тэдний гайхамшигт 1974 оны The Dark Side of the Moon тоглолтыг та бүхэндээ толилуулж байсан билээ. Энэ мэдээг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Пинк Флойд хамтлагийн "The Wall" цомог

1979 онд Пинк Флойд хамтлаг домогт "The Wall" рок дуурийг тавьсан бөгөөд уг концепт тоглолтод эгшиглэсэн "Another Brick in the Wall" дуу нь гурван хэсгээс бүтсэн байдаг. Хоёрдугаар хэсэгт нь хатуу ширүүн боловсролын системийг шүүмжлэн дуулахдаа хүүхдийн найрал дуучидтай дуулсан нь "гайхамшиг" болсон юм. Зөвхөн энэ дуу дангаараа дөрвөн сая гаруй хувь борлуулагдсан байдаг байна. Хожимоо маш олон хамтлагууд энэхүү дууг ковер хийж дуулсан нь одоо ч сонсогчдын таашаалд нийцсээр байдаг. Тухайлбал Nu Metal урсгалаар тоглодог "Korn" хамтлаг өөрийн стиллээр дуулсан нь мөн л хит болж чадсан юм. 

Домогт Пинк Флойд хамтлаг

Манай сайтын дэлхийн шилдэг тоглолтууд цуврал булангаар домогт Пинк Флойд хамтлагийн "The Wall" рок дуурийг тун удахгүй бүрэн эхээр нь хүргэхээр ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл