Дэлхийн шилдэг тоглолтууд: Пинк Флойд "the dark side of the moon"
Дэлхийн шилдэг тоглолтууд: Пинк Флойд "the dark side of the moon"

 

Манай сайт дэлхийн шилдэг тоглолтуудыг үзэгч, уншигчиддаа зориулан цувралаар хүргэж байгаа билээ.

Домогт Пинк Флойд:

Английн домогт Пинк Флойд хамтлагын тухай өгүүлнэ гэдэг бараг хэдэн боть ном бичих хэрэгтэй болно. Тэд яах аргагүй дэлхийн хөгжмийн ноён оргилуудын нэг юм. Тэдний гаргасан цомгууд, тоглосон тоглолтууд нь бүгд шилдгийн шилдэг байдаг. Магадгүй бид дэлхийн шилдэг тоглолтууд цувралаараа Пинк Флойд хамтлагийн хэд хэдэн тоглолтуудыг онцлон хүргэх хэрэгтэй болно. Иймд хамтлагын талаарх мэдээллийг ч гэсэн цувралаар хүргэх нь зүйтэй болов уу. 

1965 онд Лондон хотноо progressive болон psychedelic рок хөгжмийн гол төлөөлөгч хамтлаг үүсгэн байгуулагдсан байдаг. Тухайн үеийн оюутнууд болох Сид Баррет (гитарчин, дуучин), Ник Мейсон (бөмбөрчин), Рожер Вотерс (дуучин, басс гитарчин), Ричард Врайт (дуучин, даралтат хөгжимчин) нийлж хамтлагаа байгуулж байжээ. 1967 онд дуучин гитарчин Девид Гилмор хамтлагт нэгдсэн бол 1968 онд хамтлагийн лийдер Сид Баррет сэтгэцийн өвчин нь хүндрэн хамтлагаас гарсан байдаг. 

Рожер Вотерс Пинк Флойд хамтлагийн амин сүнс нь байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэрээр хамтлагийн бүхий л шилдэг бүтээлүүдийг тууривсан байдаг ба дараах бүтээлүүд нь хамтлагийн шидээвэрүүд юм.

  • The Dark Side of the Moon (1973)
  • Wish You Were Here (1975)
  • Animals (1977)
  • The Wall (1979)
  • The Final Cut (1983)

The Dark Side of the Moon болон The Wall цомгууд нь бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай цомгууд юм. 

The Dark Side of the Moon

Энэ цомог нь Пинк Флойд хамтлагийн студийн 8 дахь цомог бөгөөд 1973 оны 3 сард бичүүлсэн байна. Гэвч энэхүү концепт цомгийн санаа нь бүр эрт гарсан байсан талаар хамтлагынхан дурсан ярьсан байдаг. Амьд тоглолтын хөгжүүлэлтийг нь цомгоо бичүүлэхээс хэдэн сарын өмнө хийж эхэлсэн байсан бөгөөд

Энэхүү мэдээллийг бичигч миний бие энэ цомгийг 30 жилийн өмнөөс өнөөг хүртэл сонсож байгаа ба хэзээ ч хуучирдаггүй шинээрээ сонсогддог тийм агуу бүтээл юм. Концепт цомгийн нэг онцлог нь эхнээс нь дуустал тасралтгүйгээр цаг зав гаргаж сонсох шаардлагатай бүтээл байдаг. 

Магадгүй та анх удаа сонсож байгаа бол хэд хэдэн удаа давтан сонсоод үзэхийг зөвлөж байна. Энэхүү хөгжим шууд ойлгогддог бүтээл биш юм. Танд юу төсөөлөгдөж, юу мэдэрсэн сэтгэгдлээ үлдээж болох юм. 

Та бүхэндээ 1974 оны The Dark Side of the Moon тоглолтын бүтэн бичлэгийг хүргэж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл