Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №385 Radiohead, ‘Fake Plastic Trees’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №385 Radiohead, ‘Fake Plastic Trees’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№385 Radiohead, ‘Fake Plastic Trees’

Домогт "Radiohead" хамтлаг

"Радиоy толгойтнууд"-ын тухай, тэдний 1997 оны Glastonbury хөгжмийн фестиваль дахь тоглолтыг бид бүрэн эхээр нь үзэгч та бүхэндээ хүргэж байсан билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

"Fake Plastic Trees" супир хит дуу нь "Radiohead" хамтлагийн 1995 оны The Bends цомгийн эхний сингл бөгөөд хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн дуу юм. Энэхүү дуу гарсан даруйдаа дэлхий даяар бүх чартуудыг тэргүүлж байжээ. Хамтлагийнхан өөрсдөө ч энэ дууг тэгж их амжилттай болно гэж төсөөлөөгүй талаараа дурсан ярьсан байдаг. Дуучин Том Ёорк: "Миний толгойд ‘Fake Plastic Trees’ зүгээр л ороод ирсэн. Дууны үгнүүдийг дотроо төсөөлөн би ганцаараа инээж байлаа" 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл