Герман улсын Берлин хотноо снукер биллиардын чансаа өндөртэй “Герман мастерс” тэмцээн энэ өдрүүдэд явагдаж шөвгийн дөрвөн тамирчин тодроод байна.
Энэ тэмцээн эхэлсэн өдрөөсөө таамаг эвдэж спортын бооцоо тавигчдыг "алдагдалд" оруулаад байна. Өөрөөр хэлбэл дэлхийн чансааг тэргүүлэгч нар хэний ч таамагт байгаагүй тамирчдад хожигдож тэмцээнээ дуусгасаар байна. Тухайлбал шөвгийн 16-д дэлхийн чансааны №1 тамирчин Марк Селби дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж буй Девид Гилбертэд 5:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа. Урьд өмнө нь хоёр тамирчин 7 удаа учраа тааран тоглоход дэлхийн 3 удаагийн аварга Марк Селби тавд нь хожоод байсан юм. Он гарсаар энэ удаагийн Герман Мастерс тэмцээнийг оролцуулаад хоёр тэмцээнд хоорондоо таарч тоглоход хоёуланд нь Девид Гилберт хожоод байна.
Марк Селби болон Девид Гилберт нарын тоглолтын бүрэн бичлэг
Шөвгийн 16-д дэлхийн чансааны №2 тамирчин Марк Уильямс дэлхийн чансааны 18-т эрэмбэлэгдэж буй Жое Перрид нэг ч хожил өгөлгүй 5:0 харьцаагаар цэвэр хожил авсан бол урьд шөнө наймд Кайрен Вилсонд эсрэгээрээ 5:0 харьцаагаар хожигдлоо.
Snooker.n medeelel ugch bgad mash ih bayarlalaa
Мэдээлэл өгсөнд маш их баярллаа