СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МАН-ын Удирдах зөвлөл ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг 100% саналаар дэмжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар УИХ-ын даргаар сонгогдсон бөгөөд үүнтэй зэрэгцээд дараагийн ЗГХЭГ-ын дарга хэн байх вэ гэсэн асуулт олны дунд өрнөсөн. 

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын даргад МАНАН бүлэглэлийн эсрэг жагсаалыг удирдсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэр хүчтэй яригдаж байсан юм.

Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд "УИХ-ын шинэ даргын хувьд нийгмийн хүлээлтэд тохирох хүнийг гаргаж тавиарай. Тохирох, хуйвалдах, хөшигний ардах байдлаар битгий хандаасай. Олон сонгогдсон хүн УИХ-ын дарга болох ёстой" гэж байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан билээ

 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөртөө багтаж дахин хуралдана. Энэ удаагийн хурлаар Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд сайдын нэрийг тодруулах аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх сайдуудыг чөлөөлөх УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ парламентээс дараагийн сайдуудыг тодруулах талаар дурдсан.

Одоогоор БСШЭС-ийн сайдад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын нэрс яригдаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.