Снукер биллиардын Герман мастерс тэмцээн эхэллээ
Снукер биллиардын Герман мастерс тэмцээн эхэллээ

Сурталчилгаа
Снукер биллиардын Герман мастерс тэмцээн эхэллээ

 

Герман улсын Берлин хотноо снукер биллиардын чансаа өндөртэй “Герман мастерс” тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээнд 32 тамирчин өрсөлдөж байгаа ба нэгдүгээр тойрогт өмнөх жилийн аварга Марк Виллиамс (дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй) БНХАУ-ын залуу тамирчин Зоу Еулонгтой (дэлхийн чансааны 31-т эрэмбэлэгдэж буй) учраа тааран тоглоллоо.

Түрүү жилийн Герман мастерс тэмцээний аварга Марк Виллиамс энэ жил 43 настай бөгөөд өрсөлдөгч тамирчнаасаа 22 насаар ах тамирчин юм. Хятад залуугийн хувьд домогт аваргатай маш зоригтой тоглож байсныг энд цохон тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр сул шаариг гарч ирэхэд нуух биш шууд цохиж авах тактикаар тоглож байлаа. Маркс Виллиамс туршлага заан залуу тамирчинг 5:3 харьцаагаар хожиж цааш тоглохоор шалгарч үлдэв.

Марк Виллиамс болон Зоу Еулонг нарын тоглолтын бүрэн бичлэг:

 

Мөн өчигдөр бас нэгэн сонирхолтой тоглолт явагдсан ба Хятадын маш хүчтэй гарч ирж буй залуу тамирчин Ян Бинтао (дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж буй), Велсийн Маттев Стевенстэй (дэлхийн чансааны 45-д эрэмбэлэгдэж буй) учраа тааран тоглолоо.

Хятадын залуу од Ян Бинтао энэ жил дөнгөж 18 настай бөгөөд хашир туршлагатай тамирчидтай эн зэрэгцэхүйц тоглолтыг үзүүлж байгаа юм. Ян Бинтао өрсөлдөгчөө 5:3 харьцаагаар хожин цааш тоглох эрхтэй боллоо.

Ян Бинтао болон Маттев Стевенс нарын тоглолтын бүтэн бичлэг:

Өчигдрийн тоглолтуудын үр дүн:

Герман Мастерс нэгдүгээр тойрог


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Gantumur

    Temtseenii tuxai saixan medeelel ugsun Ochiroodoo bsyarlalaa.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0