КОВЕР ДУУ: "I Will Always Love You" дууг Whitney Houston анх дуулаагүй
КОВЕР ДУУ: "I Will Always Love You" дууг Whitney Houston анх дуулаагүй

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба өнөөдрөөс эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан нэгэн шинэ буланг эрхлэн бэлтгэж байна. Энэ бол "Cover Songs" цуврал юм. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулсан мэдээлэл хүргэж байх юм. 

Ковер дуу гэж юу вэ?

Өмнө нь хэн нэгэн уран бүтээлчийн олонд хүргэсэн дууг өөр зохиомж, хөгжмийн урсгалаар дахин сэргээн дуулсан дууг Ковер дуу хэмээн нэрийддэг байна. 1930-1940 онуудад ковер дуу ид хүчээ авч байсан ба хэн нэгний дуулсан дууг тэр дор нь өөр хувилбараар ковер хийж дуулдаг байжээ. Тухайлбал, 1930 онд "Body And Soul" хэмээх дууны зургаан өөр ковер хувилбар америкийн шилдэг дуунуудын жагсаалтад нэгэн зэрэг багтсан байдаг.

Домогт "Beatles" хамтлагийн "Yesterday" болон "Eleanor Rigby" дуунууд магадгүй хамгийн олон ковер хувилбартай дуу байж болох юм.

Ковер дуу нь ач холбогдлын хувьд хуучны дууг шинэ үеийнхэнд дахин хүргэх боломжийг олгодог ба хөгжмийн найруулга нь ч тухайн үеийнхээ сонсогчдын таалалд нийцүүлэн өөрчилж найруулдагт байдаг.

Зарим ковер дуу нь анхны хувилбараасаа ч илүү амжилтыг олох нь бий. Тухайлбал, 1973 онд Dolly Parton анх зохиож дуулсан "I Will Always Love You" дууг алдарт дуучин  Whitney Houston 1992 онд ковер хийж дуулсан нь уг дууны анхны хувилбараас илүү амжилтыг олж дуучин Whitney Houston-ны "нэрийн хуудас" болтлоо олонд хүрсэн байдаг. 1992 онд энэ дуу Биллбордын шилдэг 100 жагсаалтыг 14 долоо хоногийн турш тэргүүлж байсан юм. 

"I Will Always Love You" дууны анхны хувилбар Dolly Parton /1973 он/

 "I Will Always Love You" дууны ковер хувилбар Whitney Houston  /1992 он/

"I Will Always Love You" дууг зөвхөн Whitney Housten ганцаараа ковер хийж дуулаагүй юм. Энэ дууг мянга мянган дуучин коверлож дуулсан байдаг ба Бионс, Бруно Марс, Ариана Гранде зэрэг одууд хүртэл дуулсан байдаг байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл