Лондон хотноо энэ сарын 13-20 өдрүүдэд дэлхийн шилдэг 16 биллиардчид хоорондоо өрсөлдөх снукер биллиардын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "Мастерс-2019" тун ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Урьд шөнө шөвгийн 8-ийн сүүлийн тоглолтууд явагдаж дууслаа. Өчигдрийн тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Английн Марк Селби болон дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй Жадд Трамп нар учраа тааран тоглолоо. Урьд өмнө нь хоёр тоглогч нийт 24 удаа учраа тааран тоглоход Селби аварга 13 удаад нь хожоод байсан юм. Харин өчигдөр Трамп аваргыг 6:2 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарлаа. Тоглолтын эхнээс хэн хэнийг нь тоглолт олигтой гарч өгсөнгүй. Жадд Трампийн "залхаах" тактик үр дүнгээ өгсөн гэж хэлж болно. Тэрээр аль болох шаарыг оруулах биш нуух тактик хэрэглэж байсан нь түүнийг хагас шигшээд шалгарахад ихээхэн тус боллоо.
Шөвгийн 8-ийн сүүлийн тоглолт дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Английн Барри Хавкинс болон дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Австралийн Нейл Робертсон нарын хооронд боллоо. Тоглолтын эхлэлийг Барри Хавкинс сайхан эхлүүлж 2 дараалж ялсан хэдий ч угсруулан 5 хожигдсон юм. Тоглолтын үр дүн 6:3 харьцаагаар өндөрлөж Нейл Робертсон цааш хагас шигшээд Жадд Трамптай тоглохоор шалгарч үлдлээ.
Марк Селби болон Жадд Трамп нарын тоглолтын бүрэн бичлэг:
Барри Хавкинс болон Нейл Робертсон нарын тоглолтын бүрэн бичлэг: