Сумо бөхөд Монгол аваргууд дахин дангаар ноёлж эхэллээ
Сумо бөхөд Монгол аваргууд дахин дангаар ноёлж эхэллээ

Сурталчилгаа
Сумо бөхөд Монгол аваргууд дахин дангаар ноёлж эхэллээ

 

Энэ оны хамгийн эхний башё эхний өдрөөсөө маш сонирхолтой өрнөж байна. Аварга, арслангууд ээлж дараалан өвдөг шороодож, тэмцээний дундаас башёг орхиж, зодог тайлж гэх мэт. Эхний гурван барилдаанд дараалан ялагдсан яг энэ цагт барилдаж буй цор ганц Япон аварга зодог тайлахаар боллоо. Кисэносато аваргын зодог тайлах болсон талаарх мэдээг энд дарж уншина уу. Мөн озэки Точиношин мөн башёг орхисон юм. 

Харин өнөөдөр Монгол аварга Какүрюү аварга бэртлийн улмаас башёг орхихоор болж байна. Какүрюү тэмцээний өмнө хөлөө гэмтээсэн нь энэ башёд сайн барилдаж чадалгүй башёг орхиход хүрлээ.Тэрээр өчигдөр Ичиножёд унан, 2 даваа, 3 унаатай болоод байсан юм. Кисэносато аварга зодог тайлснаар мэргэжлийн сумо бөхөд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, 71 дэх их аварга Какурюү М.Ананд аваргууд үлдээд байна. Дахин хэзээ Японы мэргэжлийн сумо бөхөд үндэсний Япон аварга төрөх нь тодорхойгүй хэвээр үлдлээ. 

Сумо бөхийн 71 дэх их аварга Какурюү

Яг одоогийн байдлаар дээд зиндаанд Монгол бөхчүүд маань дараах амжилттай барилдацгааж байна. 

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-0
  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 4-1
  • Маэгашира 14 Чиёошёома Г.Мөнхсайхан 3-2

Энд Маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэн барилдаж буй Ичиножёо А.Ичинноровыг онцлон дурьдах нь зүйтэй тэрээр башёгийн эхнээс аварга, арслангуудыг ээлж дараалан өвдөг шороодуулсаар байна. Энэ эрчээрээ явбал түүнд том цолонд хүрэх нь цаг хугацааны л асуудал мэт. 

Ичиножёо А.Ичинноров

Өнөөдөр тэрээр өөрийн нутаг нэгт Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах оноолттой байна. 

Мэргэжлийн сумо бөхийн хацу башё 5 дахь өдрийн тойм бичлэг:

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0