Сулливан 988 удаа 100-аас дээш оноо авлаа

Сурталчилгаа
Сулливан 988 удаа 100-аас дээш оноо авлаа

 

Өчигдөр Жон Хиггинс - Рейн Дэй болон Ронни О Сулливан - Стуарт Бингхам нар хоорондоо тоглосон юм. Бид өнөөдөр Ронни О Сулливан - Стуарт Бингхам нарын тоглолтыг бүрэн эхээр нь хүргэсэн ба хэрэв та уг тоглолтыг үзэж амжаагүй бол энд дарж үзэх боломжтой юм. 

Харин яг одоо Жон Хиггинс - Рейн Дэй нарын тоглолтыг хамтдаа үзэж сонирхоцгооё. Урьд нь хоёр тамирчин маань 25 удаа учраа тааран тоглоход Хиггинс аварга 16 удаад нь хожоод байсан юм. Өдгөө 43 настай Шотланд тамирчин Жон Хиггинс дэлхийн 4 удаагийн аварга болж байсан байна. Хиггинсийн хувьд одоо дэлхийн чансааны 4-т эрэмбэлэгдэж байгаа бол Велсийн Рэйн Дэй дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж байгаа юм. Бооцоо тавигчдын дийлэнх нь Хиггинсийг хожно хэмээн таамаглаж байсан боловч Рэйн Дэй энэ удаад 5:6 харьцаагаар хожиж цааш тоглох эрхтэй боллоо. Хоёр тамирчны тоглолт жинхэнэ өрсөлдөөнтэй болж өгөө аваатай явсаар 10 тоглолтын дараа хожлын харьцаа 5:5 болж тэнцсэн юм. Харин шийдвэрлэх сүүлийн тоглолт дээр Рэйн Дэй 128 оноо авч төгс ялалт байгууллаа.   

Жон Хиггинс - Рейн Дэй нарын тоглолтын бүрэн бичлэг.

Өчигдөр домогт тамирчин Ронни О Сулливан хоёр ч удаа 100-аас дээш оноо авч хожсон байна. Яг одоогоор хамгийн олон удаа 100-ээс дээш оноо авсан тоглогчдын жагсаалтыг Ронни О Сулливан итгэл төгс тэргүүлж байна. Тэрээр 26 жилийн мэргэжлийн карьерийнхээ түүхэнд 988 удаа 100-аас дээш оноо авсан тоглолтыг үзүүлээд байна. Түүний ард 2-т эрэмбэлэгдэж буй Стэфэн Хэнригийн хувьд 775 удаа 100-аас дээш оноо авсан байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0