Жүдо бөхийн зөвхөн шилдгүүд 3 хоногийн дараа БНХАУ-ын Гуанжу хотноо цуглана. Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох "Mастерс-2018"-т Монгол улсаас 13 шилдэг жүдоч уригдаад байна. Уригдаад гэж онцолсны учир нь жин жингийн Дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдэж буй шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм.
www.livetv.mn сайт мастерс тэмцээн хүртэл монголын багийн тамирчдаа жин тус бүрээр нь цувралаар дэлгэрэнгүй танилцуулах болно.
Эрэгтэйчүүдийн -60кг:
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн шилдэг 16-д Монгол улсаас 2 бөх багтжээ. МУГТ Д.Амартүвшин 3889 оноотойгоор дэлхийн чансааны 6-д эрэмблэгдэж байгаа бол МУГТ Г.Болдбаатар 2804 оноотойгоор дэлхийн чансааны 11-т эрэмблэгдэж байна.
Энэхүү жинг одоогоор Японы 2 жүдоч тэргүүлж байгаа хэдий ч мастерс тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөгүй байна. Мастерс тэмцээний -60кг жинг Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Гүржийн алдарт Амиран Папинашвили тэргүүлэх барилдах юм. Уг жинд дэлхийн шилдгүүд цугласан байгаагийн тод илрэл нь Олимп, Дэлхийн хос хүрэл медальт Узбекстаны Диёорбек Урозбоев болон Дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидовадзе нарын бөхчүүд барилдахаар болсон байна.
МУГТ Д.Амартүвшин уг жинг тэргүүлэн барилдах Гүржийн алдарт Амиран Папинашвили аваргыг 2013 оны Риогийн ДАШТ-ий хагас финалд хэрхэн цэвэр савсан барилдааныг та бүхэндээ эргэн сануулах үүднээс толилуулж байна.
Өнгөрсөн сард Ташкентийн гран при тэмцээний финалд Г.Болдбаатар гавьяат Узбекстаны Диёорбек Урозбоевыг хэрхэн цэвэр савсаныг мөн эргэн дурсацгаая. Уг барилдааны мэдээг энд дарж уншина уу.