Узбекистан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гран при тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Уг тэмцээнд 47 орны 352 шилдэг тамирчид хүч сорих ба Монгол улсаас эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг-д Ш.Сэржмядаг нар барилдаж байна.
Өчигдөр болсон барилдаануудыг www.livetv.mn сайт шууд дамжуулан үзүүлэхээс гадна мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулсан билээ. Манай улсаас 5 бөх зодоглосоноос -60кг жинд МУГТ Г.Болдбаатар алтан медаль, Д.Амартүвшин, -66кг жинд Д.Алтансүх нар тус тус шагналт 5 дугаар байр, Д.Төмөрхүлэг, Б.Хорлоодой нар шагналт 7 дугаар байранд орсоноор манай улс медалийн чанараараа одоогоор 47 орноос дөрөвдүгээр байрт жагсаж байна.
МУГТ Г.Болдбаатарын Алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистан улсын тамирчин Урозбоев Диёорбекийг хэрхэн нутгынх дэвжээн дээр цэвэр ялсан бичлэгийг хүргэж байна.