СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлэнгийн ШШГГ-ын удирдлага хууль, журмаа зөрчсөнөөс хоригдогч оргов

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
9 цагийн өмнө

Сэлэнгэ аймгийн төвд байрладаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байрнаас энэ сарын 6-ны ням гаргийн 18.00 цагийн үед М.Тамир гэх 28 настай яллагдагч орголоо талаар бид мэдээлсэн. Тэрбээр өмнө нь гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн бөгөөд хамгийн сүүлд тус аймгийн Сүхбаатар сумын нутагт автомашин дотор бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдон цагдан хоригдоод байсан аж.

Орон нутгийн цагдаагийн байгууллагаас тухайн оргодлын талаар зарлан мэдээлэхдээ “170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй” хэмээн тодотгосон байв.

Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдогч этгээд оргосон нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (ШШГГ)-ын удирдлага хууль, журмаа зөрчсөнөөс үүдэлтэй аж. Учир нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зааснаар хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө, хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзах, хорих байрны дотоод журамд заасан хугацаагаар салхинд гарахын тулд л хоригдож буй өрөөнөөсөө гарахыг зөвшөөрдөг.

Гэтэл барилгыг нь засварлах тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнд туслуулах зорилгоор Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын удирдлага нь хууль, журмаа зөрчин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдан хорих байр, өрөө, тасалгаанаас нь гаргаж ажиллуулах үед ийнхүү бага насны хүүхэд хүчиндсэн хэргийн яллагдагч оргосон байна.

Өдгөө прокурорын байгууллага болон ШШГЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-т шалгалт хийж буй бол цагдаагийн байгууллагынхан яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 цагийн өмнө
116.206.83.106

Сэлэнгэ ер нь их авилгалд идэгдсэн газар. Дарханыг төв болгоод сэлэнгэ аймгийн төвийг сум болгоод дархан олон сумтай том газар болговол зөв шийдвэр болнодоо. Азжаргал дарга дарханы цэцэглүүлж байгааг сэлэнгэчүүд бүгд л харж мэднэ. Ер нь тэгээд сэлэнгэчүүдээсээ санал хураагаад өөрчилвөл яасан юм дээ. 21 аймаг биш 20 аймагтай л болно. Засаг захиргаануудаа шинэчлээд зохион байгуулчихвал яадаг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.