СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэргээр ял шийтгэгдэж байсан хоригдол оргожээ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан этгээд оргосон талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тодруулбал, 28 настай М.Тамир урьд нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. Хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт машин дотроо насанд хүрээгүй 12 настай охиныг хүчиндэх гэмт хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байжээ.

Цагдаагийн байгууллагад дээрх этгээд оргосон тухай мэдээлэл өчигдөр /2025.07.06/ өдрийн 18.00 цагийн орчимд ирж, эрэн сурвалжлах ажил явагдаж байна.

М.Тамир нь 28 настай, 170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй. Дээрх этгээдтэй холбоотой мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.