СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-26

Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, худал мэдээллийг зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хамаарал бүхий зуслангийн байранд АТГ-аас нэгжлэг хийсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2027 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтсан улс төрийн үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. 

ЕТГ-ын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудастаа "няцаалт" хийж буйгаа мэдэгдлээ.

ЕТГ-ын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр: 

 -Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна. Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой, Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд хууль тогтоогч УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллах зарчмыг баримтлан илтэд худал мэдээлэл тарааж буй ёс зүйгүй, хариуцлагагүй үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг хүсье гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Ерөнхийлэгч чинь ер үнэн шүү дээ та Е.Х өа ямар хүнийг судалчихаад Няцаалт хий хий Ард түмэн чамайг долоогч гэж дүгнэлээ

Бaяраа
10 минутын өмнө
116.206.83.106

Чи мэдрэл муутай юмуу наад хүн чинь хэлээд байгаа юм бишүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.