УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байрны хөрш айлд өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийсэн билээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
-Өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авсан. Сая тарж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эргэн тойронд болж буй асуудлаар мөн бүлгийн гишүүд мэдээлэл авлаа.
Ер нь сүүлийн жилүүдэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг гүтгэдэг, тролл армиар дайрч доромжилдог, хуулийн байгууллагаар шалгаж дарамталдаг байдал улам хэтэрлээ. Гажуудсан ардчилал руу явж байгаагийн нэг жишээ өнөөдөр болж байна гэж үзлээ.
Магадгүй хуулийн байгууллагаас гарч ирээд баахан үндэслэл хэлэх байх. Үүний цаана улс төр явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентийн дархлаа алдагдах тал руу явж байгаа юм биш биз дээ гэж болгоомжилж байна. Иймээс улс төрийн мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой гишүүдийг шалгах, хууль хүчний байгууллагаар ял оноох зэргээр цаг хугацаа хожиж, боломжийг нь боомилох үзэгдэл харагдаж байна. Энэ нь С.Ганбаатар гишүүний өнөөдрийн үйлдлээр тодорхой харагдаж байна. С.Ганбаатар гишүүн гурван асуудлаар байр сууриа илэрхийлсэн хүн.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг зургаан жилээр дахин сонгохгүй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхгүй гэсэн. Мөн Газрын тосны үйлдвэр ашиглалтад орохгүй нь. ҮАБЗ анхаарлаа хандуулаач гэсэн. Сүүлд нь ураны асуудлаар байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Үүний дараагаас гишүүний эргэн тойрны хүмүүсийг шалгаж эхэлж байгаа нь Монголд ардчиллыг нухчин дарах гэсэн үр тарьж байгаа гэж ойлгож байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Ухнаагийн Хүрэлсүх ээ! Чамаас парламентын дархлааг хамгаална. Өнөөдөр Монгол Улсын Их хурал дээр үнэний төлөө үгээ хэлсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар дээрэлхдэг явдлыг зогсооно. Би яахав ээ! Залуу гишүүдийг айлгаж байна. Үндсэн хуульд байгаа төрийн дээд эрх мэдэл бол УИХ-д байдаг. Ерөнхийлөгчид байдаггүй. Хувийн хууль хяналтын байгууллага, хамгаалалтын албатай юм шиг хандаж болохгүй. АТГ-ыг УИХ томилсон. Энэ бол засаглалын хямрал руу орно. У.Хүрэлсүх ээ, чи өмнө нь сонгогдохдоо сонгуулийг луйвардаж авсан. Дараагийн сонгуулийг луйвардах гэж байгаа бол болохгүй шүү гэж хэлье. Миний байр суурь бол парламентын дархлааны тухай юм. 14 тэрбумыг чинь би яриагүй шүү. Харин Газрын тосны үйлдвэр луйвар болчихлоо. Францад чи айлчилснаар ураны асуудал дээр монголчууд аюултай байдалд орчихлоо, болиорой л гэмээр байна.
Намайг олон нам дамжлаа гэх юм. Гудамжинд байгаа бүх намтай хамтарч байж эрх баригчидтай би 21 жил тэмцэж байна. АТГ-ын дарга ингэж арчаагүй байхаа боль гэж хэлье. Андуурч орсон гээд хөрш айлаас маань уучлалт гуйлгаарай. Ноёнтой заргалдвал толгойгүй гэдэг. Ерөнхийлөгчийг би ийм том болсон гэж бодохгүй байна. Та ард түмний зарц шүү. Бодолдоо өөрчлөлт оруулаарай.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Тохиол гэдэг шиг юм болж байна. Дөнгөж сая УИХ дахь Хууль зүйн байнгын хороон дээр Тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай ярьж байсан. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаанд УИХ тусгай хяналт ажиллуулдаг байх ёстой гэж үзэж байна. Тэгэхгүй бол өш хонзон болчихдог. Аль ч Үндсэн хуульт улс оронд парламентын дээр мөрдөгч нар гардаггүй. Хуулиа дэвсэж, хуульгүйгээр хэн нэгэн улс төрчийн нөмөр нөөлөг дотор дураараа авирлаж болдоггүй юм. Парламент өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Энэ нь юунаас ч айлгүйгээр үзэл бодлоо илэрхийлдэг парламентын гишүүдтэй байх ёстой. Төрийн нөөцийг хувийн зорилгодоо ашиглавал гэмт хэрэг юм. Ийм бусармаг үйлдлийг таслан зогсоохын тулд АН-ын бүлэгт цулаараа хатуу зогсоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
MONGOLCHUUDA IMECHMENT ZARLAAD ENE TENEG ERUNHIILUGCHUUSUU SAILE....BAN K DAMPUULJ , KAZIINOODDOG UMHII ARHICHJIN IIM HUNEES UTER SAL//...