Фифа 2026 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан Узбекистан улсын шигшээ багийнханд улсынх нь ерөнхийлөгч автомашин бэлэглэлээ.
Узбекистан улсын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө А хэсэгт өрсөлдөн дэд байранд шалгарснаар тэд түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Тэд хэсэгтээ Иран, АНЭУ, Катар, Кыргызстан, Хойд солонгос нийт зургаан хожил, гурван тэнцээ, нэг хожигдсон амжилтаар эрхээ аваад байна.
Тэднийг эх орондоо ирэхэд Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиев хүндэтгэлтэйгээр угтан авч багийн гишүүдэд бүгд нь BYD загварын автомашин бэлэглэхийн сацуу "Узбекистаны бахархал" одонгоор шагнасан байна.
Узбекистан улсын ерөнхийлөгч нийт 40 ширхэг автомашин бэлгэнд өгсөн ба өртөг нь ойролцогоор 1.4 сая ам.доллар болсон байна.
2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хэд хэдэн онцлогтойгоор явагдана:
- Анх удаа 48 баг өрсөлдөнө. Өмнөх 32 багийн формат түүх болон үлдэж, илүү олон улсын шигшээ багт боломж нээгдэнэ.
- Гурван улс дамнан зохион байгуулагдана. АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулж, 16 хотын цэнгэлдэх хүрээлэнд 104 тоглолт болно.