Хоккейн оны шилдэгт нэр дэвшигчид

Сурталчилгаа
Хоккейн оны шилдэгт нэр дэвшигчид

Олон улсын шайбтай хоккейн холбооноос 2024-2025 оны хоккейн улирлын шилдгүүдийг тодруулах гэж байна. 

Энэ улирлын шилдэг эрэгтэй тоглогчид дараах зургаан тамирчныг нэр дэвшүүлсэн байна. Үүнд:

  • Швейцарын Свен Адригеттогийн хувьд сүүлийн хоёр жил ДАШТ-д баг нь дараалан мөнгөн медаль хүртэхэд голлох үүрэгтэй тоглосон ба хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн ДАШТ-д Германы эсрэг тоглолтод дөрвөн гоол оруулж гангарсан нэгэн юм. 
  • АНУ-ын багийн ахлагч Клейтон Келлер Америкчуудыг 1933 оноос хойш хүртэж чадаагүй байсан дэлхийн аварга хэмээх цолыг эх орондоо авч ирэхэд багаа ахалсан нэр хүндтэй эрхэм юм. 
  • Канадын Натан МакКиннон өнгөрөгч ДАШТ-д нийт 13 оноо авч мэргэн буучдын эгнээнд бичигдсэн байна. 
  • Швейцарын бас нэгэн тоглогч нэрлэгдэж байгаа нь Денис Малгин юм. Тэрээр багтайгаа хамт энэ улиралд ДАШТ-ий мөнгөн медаль, Швейцарын лигийн аварга, Аваргуудын лигийн аваргын цомын өргөсөн байна. 
  • Чехийн од Дэвид Пастрнак ДАШТ-д нийт найман тоглолтод 15 оноо авч ДАШТ-ий мэргэн бууч болсон байна. Мөн түүнчлэн ДАШТ-ий дараа билэгдлийн багийн төвийн тоглогчоор нэрлэгдсэн байна. 
  • Эцэст нь АНУ-ын Жереми Свейман нэрлэгдэж байна. 

Шагналын тухайд:

Олон улсын шайбтай хоккейн холбооноос улирал бүрийн эцэст хувь тамирчны онцгой чадвар, багийн амжилт, спортод үзүүлж буй нөлөөллийг нь харгалзан оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тодруулдаг уламжлалтай. Шилдгүүдийг тодруулахдаа зөвхөн тухайн улиралд үзүүлсэн амжилтаар нь үнэлдэг ба спортын сэтгүүлчдийн санал 70 хувь, олон улсын шайбтай хоккейн холбооны мэргэжилтнүүдийн 30 хувийн саналаар энэ сарын 13-ны өдөр тодруулах хуваарьтай байна.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Edward Kim

    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER // THE HACK ANGELS  Please everyone should be careful and stop being deceived by all these online scammers? I lost about $645,000 to these online scammers a month ago. It took a while before I realized they were scammers, and this really hurt me. I had no idea what to do. A friend of mine heard about it and recommended me to a recovery expert called THE HACK ANGELS. After a few hours of work with them, they recovered all of my stolen BTC in just 24 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet, any online scam. Reach out to THE HACK ANGELS.  WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (http://www.thehackangels.com )

Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0