СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нялх хүүхдийн амийг бүрэлгэсэн 61 настай иргэнд 14 жил хорих ял оноолоо

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Төв аймгийн Баянхангай сумд энэ оны хоёрдугаар сарын 3-нд нэг ой найман сартай хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг гарсан юм. Тус сумд амьдардаг 61 настай иргэн Л.Пүрэвсүрэн гэх эр согтуудаа нялх охины аминд халдсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан.

Уг хэргийг Төв аймгийн Заамар дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас хяналт тавьж, улмаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тус шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн, Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Г.Янжиндулам, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хохирогч хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Б.Борхүү, Ё.Урантогос нарыг оролцуулан тавдугаар сарын 30-нд хэргийг хянан хэлэлцжээ.

Шүүх бүрэлдэхүүн Л.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн 10.1-3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэм буруутайд тооцсон юм. Энэ үед шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирол, төлбөр төлөхийн тулд завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Энэ хугацаа өчигдөр 09.00 цагт дуусаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурлыг үргэлжлүүлэн хийгээд .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зочин14 жил бага бна ш дээ бүхэл бүтэн монголын минь ирээдүйг устгачихаад насаар нь хорих хэрэгтэй ш дээ

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Эцэг эхийг нь дэндүү доромжилж байгаа юм биш үү нээлттэй гэсэн чинь юу гэсэн үг вэ тэр жоохон амьтаныг хутгалж хөнөөнө гэдэг хэний ч санаанд багтахгүй байгаа биз дэ алсан ч багадхаар байхад

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.