СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-02-05

Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай иргэнийг саатуулан шалгаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Цахим мэдээллийн зарим хэрэгсэлд өчигдөр 15 настай охин найз хөвгүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарсан хэмээн мэдээлэв.

Уг хэрэг Баянгол дүүргийн нутаг, III-IV хорооллын эцсийн “Хөх сувд” хотхонд энэ сарын 1-ний 18.20 цагийн үед гарсан бөгөөд 16 настай Х гэх эмэгтэй согтуудаа найз залуу 16 настай С-ыг хутгалж, амийг нь бүрэлгэсэн аж. Оршин суугчдын хэлж буйгаар тэд хэрэг гарсан байранд нэлээд хэдэн сар хамт амьдарч байсан гэнэ. Өдгөө энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Үүнээс гадна Төв аймагт нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 3-ны үүрээр гарчээ. Тус аймгийн Баянхангай сумд амьдардаг 61 настай иргэн П согтуудаа нялх охины аминд халдсан хэргийг өдгөө Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд сэжигтнийг саатуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Өө лаларуудыг шууд ялын өгөөд шоронд нь хатаагаач юугийн шалагдагийн

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Хуулиа чангатгаачээ

Нэгэн ээж
1 сарын өмнө
116.206.83.106

Юун 16 настай эмэгтэй Юун 16 настай найз залуу вэ Эд нар чинь иргэний үнэмлэх авах насандаа очсон эсвэл үнэмлэхээ авсан хүүхдүүд л байна ш дээ Эцэг эхчүүд минь энэ чинь юу болоод байнаа !

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Гэриы орчинд архидалтыг хориглосон хууль гарга!!ер нь цагаан сар энэ тэр баяраар гэрт архиар хүн дайлах хэрэггүй дандаа ахуйн архидалтаас болх хүний сайхан алтан амь үрэгдэж байна шүү

Ззз
1 сарын өмнө
116.206.83.106

15,16 настай хүүхэд шүүдээ.юун архидалт вэ.Эцэг эх гэж бна ууХэлэх муу үг алгаа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Энэ хүмүүс галзуурсан юм бишүү ..хүний сэтгэцэд нөлөөлөх янз бүрийн юм идэж ууж байна даа .одоо бүүр охин хүүхэд ,хөгшин өвгөн хүртэл ..галзуурсан ертөнц гэж энэ байхдаа

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

16тай найз залуу ч гэх шиг. Үр хүүхдэдээ анхаарал хандуулаач дээ хүмүүс минь.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Заваан балиар бузарууд үхэж далд ороосой гарыг нь тайр ямар өвчтэй шээснүүд вэ

Цэг
1 сарын өмнө
116.206.83.106

Өсгөж хүмүүжүүлж чадахгүй олон хүүхэд цувуулж тэнэмэл халамжийнхан бэлддэгээ болимоороо.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Дээр үеийнх шиг олон хүүхэд чинь тэгж ингэсгээд айл амьтнаар яваад хүн болдог үе өнгөрсөөөн

Zochin
1 сарын өмнө
116.206.83.106

Наад зэрлэг оркуудаа цаазлаачээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.