СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2025-06-03

🔴 О.Цогтгэрэл: Бүлгийн гишүүд ээ! Шийдвэрээ дагаж чуулганы танхимыг орхин гарахыг хүсье

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч дууслаа.

Санал хураалт болохын өмнө ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ горимын санал гаргаж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг "ЦААСААР БОЛОН НУУЦ "-аар хураах санал гаргаж, олонхийн саналаар дэмжигдсэн.

Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хэллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-АН-ын бүлэг 93 хувийн ирцтэйгээр хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргасан. Санал хураалтад оролцохгүй гэсэн нь хоёр талтай. Нэгдүгээрт, улс төрийн шийдвэрийг дангаар гаргасан МАН УИХ дээр өөрсдөө шийдвэрээ гарга. Хоёрдугаарт, . МАН улс төрийн шийдвэрээ дангаараа гаргасан тул хариуцлагаа ухамсарлаж байгаа байлгүй. Бүлгийн гишүүдийг санал хураалтад оролцохгүйгээр шийдвэрээ дагаж чуулганы танхимыг орхин гарахыг хүсье гэв. 

Үүний дараа тооллогын комиссийг нам намын төлөөллөөс бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Яг одоо УИХ нууцаар санал хураалт явуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Нэг их том ажил хийж байгаа юм шиг, улс орноо хорлож байгаагаа мэдэхгүй. Гэхдээ ийм юманд бол том л ажил байхдаа, эзнийхээ хүслийг биелүүлж байгаа болохоор

Зочин
4 минутын өмнө
116.206.83.106

Цогтгэрэлд маань дараагийн ЗГ-т сайдын суудал олдох л байгаа даа хөөрхий. Их л чармайлт гаргасандаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.