“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч дууслаа.
Санал хураалт болохын өмнө ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ горимын санал гаргаж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг "ЦААСААР БОЛОН НУУЦ "-аар хураах санал гаргалаа.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 77 нь дэмжиж 65,3 хувийн саналаар дэмжигдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.