СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-02

🔴 Ж.Чинбүрэн: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй, харин санал хураалтаа нээлттэй явуул

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуралдаанд 126 гишүүн ирэхээс 102 нь ирж, ирц 81 хувьтай байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтад оролцсон 23 гишүүний 17 нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг дэмжсэн санал өгсөн билээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы хуралд оролцож үгээ хэлэх ч санал хураалтад оролцохгүй гэх нэгдсэн шийдвэрт хүрчээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-1992 оноос хойш анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай асуудал ярих гэж байна.

Сонгодог парламент гэх утгаараа санал хураалтыг нээлттэй ярих ёстой. Бид ард түмний төлөөлөл, дүнгээ тавиулдаг хүмүүс. Яаж саналаа өгсөн бэ гэдгээ ил тод ярьдаг соёлд суралцмаар байна. Хөшигний ард нуугмдал хор найруулдаг аргаа болимоор байна.

Ерөнхий сайдын ахалсан Засгийн газрын зарим үйл ажиллагааг шүүмжилмээр байна. Шударга ёсыг эрүүл мэндийн салбарт лав тогтоогоогүй. Тогтолцооны том алдаа ч байлаа. Шадар сайд "Дамын наймаачдаасаа салаагүй цагт эрүүл мэндийн салбар эрүүл болохгүй" гэж хэлж байсан. Эрүүл хүн хөдөлмөр хийж, татвар бүрдүүлж байж Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг шүү. 126 гишүүн айж эмээгээд байгаа зүйлгүй байх. Сонгодог парламентийн үлгэр болж санал хураалтаа нээлттэй хийгээсэй. Харин би Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ нээлттэй хэлчихье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Монголын улс төрд ямар нэгэн асуудал дээр санал зөрөлдхөд нүдрүү харж байгаад эрс татгалзах чадвар үнэхээр дутмаг.цаашаа харж эсэргүүцэх.урдаас нь харж долоочих гэгч болдог.санагдаг..

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.