"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" УИХ-ын чуулганы санал хураалтад Ардчилсан намын гишүүд оролцохгүй гэдэг нэгдсэн шийдвэрт хүрчээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлнэ. УИХ-ын чуулганы хуралдаанд Ардчилсан намын гишүүд оролцож үгээ хэлнэ. Харин санал хураалтад орохгүй. Ирцээ бүртгүүлсэн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдэг нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар "дэмжээгүй" гэсэн саналын томъёололд тооцогдоно.
Тус итгэл хүлээлгэх асуудал УИХ-ын чуулганы танхимд нууцаар явах магадлал маш өндөр. Нууцаар хураасан санал хураалтад оролцчихвол хэн нь дэмжсэн, хэн нь дэмжээгүй зэрэг хардлага сэрдлэг гарна. Ардчилсан намын бүлэг энэ удаад нэгдмэл байр суурьтай ийм шийдвэр гаргасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цогт гэрэл намын даргад санаархаад байгаа юм байна гэхдээ намаа нэгтгэж барах уу гэдэг л байнадаа