Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Долоон өдрийн дараах байдаар Ёкозүна цолны болзолтойгоор барилдаж буй озеки Оносато болон маэгаширагийн 7-оос барилдаж буй Хакүохо нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна. Харин тэдний араас зургаан даваа, нэг унаатай хоёр бөх байгаа нь Комүсүби Вакатакакаге болон Аонишики нар юм.
Дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн хувьд долоо дахь өдрийн барилдаанд дараах үр дүнг үзүүллээ:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /5-2/ - Маэгашира /3/ Хирадоуми /3-4/
Секиваке Киришима Б.Лхагвасүрэн /5-2/ - Маэгашира /2/ Аби /3-4/
Маэгашира /5/ Чиёошома Г.Мөнхсайхан /2-5/ - Маэгашира /8/ Онокацү Б.Чойжилсүрэн/3-4/
Маэгашира /3/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-5/- Маэгашира /1/ Вакамотохару /2-5/
Маэгашира /6/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /4-3/- Маэгашира /7/Чураноуми /1-6/
Маэгашира /17/ Тамашохо Э.Энхманлай /2-5/- Маэгашира /15/ Шонанноуми /2-5/
Жич: Долоо дахь өдрийн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.