СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-16

🔴З.Мэндсайхан: Салбарынх нь сайд байсан хүний хувьд үнэхээр харамсаж байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
6 цагийн өмнө

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр импортын гурилыг татвартай болгох хуулийн төсөл УИХ дээр унасан асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Монгол Улсад улаан буудай тариалж, гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэдэг бодлого батлагдлаа" хэмээн бухимдсан билээ.

Тэгвэл салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн З.Мэндсайханаас байр суурийг нь тодрууллаа.

-Харамсалтай байна. Бид сүүлийн дөрвөн жил хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өргөн хүрээнд ажиллаж хүнсний үйлдвэрүүд болон газар тариалангийн салбарууд дэмжсэн. Засгийн газар "Атрын-4" аян зарласан. Монгол Улс нэг сая га газар дээр хүнсээ бэлддэг. Хүнсний аюулгүй байдалд саад болсон шийдвэр гаргалаа л гэж харлаа.

Сая унадаг хууль бол "Баруун бүсэд гурилыг хямд нийлүүлэх" агуулгатай хууль. Би баруун бүс нутгаас сонгогдсон гишүүн ч гэсэн харамсаж байна. Уг нь энийг зохицуулаад явах хууль бий. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг. Засгийн газар өөрөө байгаль цаг уурын эрсдэлтэй нөхцөл үүсэхэд тарифын зохицуулаад явах эрхтэй. Тэрнээс биш баруун бүсэд гурилын үнэ өснө гэсэн үг биш. 

Надад ямар нэг эрх ашиг байхгүй, салбарын эрх ашиг гэж л бий. Газар тариалангийн салбарт улаанбуудайн тариалалт хийхэд үйлдвэрчдэд хүнд байдал үүслээ. Өөрсдөө тарьж чаддаг зүйлээ ирэх жилээс гаднаас авах болчихлоо гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.