СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-05-16

🔴Ж.Энхбаяр: Монгол Улсад улаан буудай тариалж, гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэдэг бодлого батлагдлаа

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр импортын гурилыг татвартай болгох хуулийн төсөл УИХ дээр унасан асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр "Монгол Улсад улаан буудай тариалж, гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэдэг бодлого батлагдлаа" хэмээн бухимдав. 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: 

-Монгол Улсын парламент өнөөдөр газар тариалангийн түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Монгол Улс газар тариалан эрхлэх шаардлагагүй гэдэг бодлогыг баталлаа. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц шийдвэр гэж би үзэж, харамсаж байна. 

1990-ээд оны дундуур бүх өргөн хэрэглээний барааг гаднаас авъя гэдэг бодлого батлагдаж байсан. Үүний дүнд газар тариалангийн салбар унаж, хагалсан газар шарилжиндаа баригдаж байсан. 2008 онд С.Баярын Засгийн газар "Атрын-2" аяныг зохион байгуулснаар энэ салбар дахин сэргэн мандсан юм. Харин өнөөдрөөс энэ салбар дахин уналтад орлоо... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Гол нь үнээ буулга гээд байхад шуналын түламнууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.