Төв аймгийн Жаргалант суманд нэг айлын гурван бяцхан охин гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн. Талийгаач хүүхдүүд 2, 4, 5 настай байжээ.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт "Байшин шатаж, хажуугийн байшин луу тархан шатаж байна" гэсэн дуудлагыг 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Э /5 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/, Г /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар харамсалтай юм бэ ум сайн амгалан болог эвий дээ нялх амьтад
Харамсалтай бна нялх хүүхэдтэй хүмүүсийг олон нийтийн ажлаас чөлөөлөх нь зөвшүүдээ.Тэр сумын цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхэд харах хүнгүйг нь мэдсээр байж цэвэрлэгээнд гаргадаг нь буруу шүүдээ.Өөрөө хүүхэдгүй хүн юм бхдаа
nyalh olon huuhedtei huniig ajild duudsan ter dargad n hariutslaga huleelge