Төв аймгийн Жаргалант суманд нэг айлын гурван бяцхан охин гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Аав, ээж, ах эгч, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье
Энэхүү эмгэнэлт үйл явдал өнөөдөр /2025.04.21/ болсон бөгөөд сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээ зарласан байжээ.
Нийтийн цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багш татагдсан бөгөөд бага насны дүү нараа харж байсан зургаадугаар ангийн охиныг ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дууджээ. Охин гэртээ дүү нараа цоожлоод үлдээх үеэр гал гарсан байна.
Жаргалант сумын Онцгой байдлын гал унтраах техник хэрэгсэл ажилдаггүй дээр төр захиргааны цагаа олоогүй шийдвэрт иргэд бухимдлаа илэрхийлсээр байна
Сумын ТББ-ын залуус санаачлан гамшиг тохиолдсон айлд хандив цуглуулах аяныг эхлүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.