"Снукерийн хараал"-ыг дахин баталсан ДАШТ үргэлжилсээр

Сурталчилгаа
"Снукерийн хараал"-ыг дахин баталсан ДАШТ үргэлжилсээр

Мэргэжлийн снукер биллиардын 49 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд уламжлалын дагуу Англи улсын Шеффилд хотын Crucible театрт зохион байгуулагдаж байна.

 

1977 оноос Шеффилд хотын Crucible театрт зохион байгуулагдах болсон цагаас хойш ДАШТ-д анх удаа түрүүлсэн нэг ч тамирчин дараа жил нь аварга цолоо батлах буюу дараалан түрүүлж чадаагүй байдаг. Энэ нь нэг тамирчин дараалан түрүүлэх гэдгээс тэс өөр ойлголт бөгөөд ДАШТ-д анх удаа түрүүлж аварга болсон хүн дараа жил нь түрүүлж чаддаггүй гэсэн үг юм. Үүнийг "Снукерийн хараал", "Crucible-ийн хараал" хэмээн нэрлэдэг байна. 1979 онд аварга болсон Терри Гриффитсээс эхлээд анх удаа түрүүлсэн 20 аварга дараа жил нь аварга цолоо баталж чадаагүй байдаг. Өнгөрсөн жил анх удаа түрүүлсэн Кайрен Уилсон ч "Снукерийн хараал"-ыг батлах мэт эхний тойрогт хожигдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ удаагийн ДАШТ-ий бас нэгэн онцлог нь БНХАУ-аас анх удаа 10 тамирчин өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлогтой болж байна. Кайран Уилсон аваргыг хятадын залуу тамирин Лей Пейфан хожсон бол дэлхийн гурван удаагийн аварга Марк Уиллиамстай өрсөлдөж буй мөн л 21 настай хятадын залуу тамирчин Ву Юизе дөрвөн фрейм дараалан өрсөлдөгчдөө нэг ч оноо өгөлгүйгээр 120, 92, 72, 136 оноонуудыг авч хожил байгуулсан юм. Дөрвөн фрейм дараалан хожихдоо нийт 466 оноо авсан нь ДАШТ-ий түүхэн дэх хоёр дахь өндөр оноо болж тэмдэглэгдэж байна. 2000 оны ДАШТ-д Жон Хиггинс аварга нийт 485 оноог авч байсан түүхтэй. Тус тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:30 цагт үргэлжлэн явагдах бол дөнгөж сая дэлхийн чансааны 14-т эрэмбэтэй хятадын тамирчин Сиао Гуодонг Маттев Селтийг 10:4 харьцаагаар буулган авч хоёрдугаар шатанд шалгарлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0