Монголын жүдо бөхийн холбооноос жин жингийн шилдэг бөхчүүдийн дунд "Топ 6" цуврал тэмцээн зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна.
Тэгвэл өнөөдөр "М Банк Арена"-д эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд улсын аваргаас медаль хүртсэн болон дотоодын чансааг тэргүүлэгч зургаан тамирчин халз барилддаг энэхүү тэмцээнд Лондон 2012 олимпын алт, дэлхийн хошой аварга (2010, 2011), Ази тивийн долоон удаагийн аварга Ким Жаэ Бумаар ахлуулсан БНСУ-ын багийн тамирчид өрсөлдөж байна.
Манай дотоодын тамирчдаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Ариунболд, ОУХМ К.Ёолк, Г.Хэрлэн, Г.Сод-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Н.Дагвасүрэн, Б.Серик, Э.Мөнхжаргал, Ө.Пэрэнлэйжамц, Ж.Анударь, Л.Сосорбарам, Б.Ганхайч тэргүүтэй шилдэг жүдочид хүч үзэж байна.
Жүдо бөхийн спорт сонирхогч та бүхнийг амралтын өдрөө M Банк Аренд хүрэлцэн очиж үзэж сонирхохыг урьж байна.