Гүржийн их дуулга тэмцээнд манай 20 жүдоч хүч үзнэ

Сурталчилгаа
Гүржийн их дуулга тэмцээнд манай 20 жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн ээлжит Тбилисийн их дуулга тэмцээн маргааш /гуравдугаар сарын 21-ний өдөр/ эхэлнэ. 

2025 оны дөрөв дэх их дуулга тэмцээн болох Тбилисийн их дуулга тэмцээн Гүрж улсын нийслэл хотноо энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 53 орны 388 жүдоч өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас Тбилисийн их дуулга тэмцээнд ОУХМ У.Эрдэнэбаатар, МУГД П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, МУГТ Г.Болдбаатар нарын дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор дараах 20 жүдоч хүч үзнэ. 

Эрэгтэйчүүд:

- 60кг жинд Э.Ариунболд, К.Ёолк
- 66кг жинд Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн
- 73кг жинд Л.Анхзаяа, О.Уранбаяр
- 81кг жинд О.Шинэбаяр
- 90кг жинд Б.Мөнхбаяр, Ц.Ган-Эрдэнэ
- 100 кг жинд Б.Хүдэрчулуун
+ 100кг жинд Б.Гончигсүрэн

Эмэгтэйчүүд:

- 48кг жинд Г.Наранцэцэг, Ж.Ану-дарь
- 52кг жинд М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од
- 57кг жинд М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа
- 70кг жинд Д.Есүй
- 78кг жинд А.Дуламсүрэн
+ 78кг жинд А.Адьяасүрэн нар хүч үзэн барилдана. 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Гуравдугаар сарын 20-ны өдөр /Пүрэв гараг/

18:00 цагт Сугалаа

Гуравдугаар сарын 21-ний өдөр /Баасан гараг/

15:00 цагт Эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингүүдийн хэсгийн барилдаан
21:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 22-ны өдөр /Бямба гараг/

15:00 цагт Эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн хэсгийн барилдаан
21:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 23-ны өдөр /Ням гараг/

15:00 цагт Эрэгтэйчүүдийн -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингүүдийн хэсгийн барилдаан
21:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0