Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн нээлттэй тэмцээн (World Open) тэмцээн эхэллээ.
Тэмцээний өмнө домогт Ронни О Сулливан, дэлхийн аварга Лука Бресел нарын хэд хэдэн тамирчин тэмцээнийг өнжихөө мэдэгдсэн тул тэдний оронд урьдчилсан шатанд эрхээ авч чадаагүй тамирчид нөхөж орж ирсэн юм.
Эхний тойргийн тоглолтуудаас онцлох тоглолтуудыг дурдвал: тэмцээний чансааг тэргүүлж буй Жадд Трамп хятадын залуу тамирчныг 5:0 харьцаагаар хожихдоо өрсөлдөгчдөө ердөө 40 оноо л алдсан байна.
Ердөө хэдхэн хоногийн өмнө Уэлс Опен тэмцээнд түрүүлсэн, дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби дэлхийн чансааны 61-т эрэмбэтэй хятадын залуу тамирчинд (20 настай) 5:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа.
Өөрийн нутагтаа хүч үзэж Дин Жунхуйгийн хувьд өмнө нь дэлхийн нээлттэй тэмцээнд 2017 онд түрүүлж байснаас гадна өнгөрсөн жил Жадд Трамп аваргатай шигшээд тунан өрсөлдөж байлаа. Тэрээр эхний тойрогт онцгой сайн тоглолтыг үзүүлж өрсөлдөгчөө 5:1 харьцаагаар буулган авч дараагийн шатанд төвөггүй шалгарлаа.
ETHICAL HACKER FOR HIRE Expert Recovery Master is the best hacker on lost Bitcoin recovery. Before meeting him I had already encountered five different hackers whom I contacted to help me recover my lost Bitcoin, they all turned out to be fake. I’m glad I didn’t give up trying to recover my money from those scammers and I’m glad for my inlaw that introduced me to him. He successfully recovered my funds Contact Address: expertrecoverymaster(@)proton(.)me