Дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Мастерс тэмцээн зохион байгуулагдаж эхэлсний 50 жилийн ой энэ жил тохиож байна.
Мастерсийн 50 жилийн түүхэнд 25 тамирчин түрүүлсэн байдаг ба энэ цагийн домогт аварга Ронни О Сулливан хамгийн олон буюу найман удаа түрүүлээд байна. Түүний дараа Стефен Хенри аварга зургаан удаа түрүүлсэн байдаг.
51 дэх удаагийн Мастерс тэмцээн маргааш буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр эхэлж долоо хоног үргэлжилнэ. Энэ удаагийн мастерсийн салхийг хагалж өмнөх оны аварга Ронни О Сулливан чансааг тэргүүлэн тоглох хуваарьтай байсан ч Ронни аварга эрүүл мэндийн шалтгаанаар оролцохгүй болсноо мэдэгдсэн байна. Тэрээр оны эхний лигийн тэмцээнд дөрөв хожигдсон нь "хүнд цохилт" болсон нь дамжиггүй. Тус лигийн тоглолтын дараа энэ удаагийн Мастерсийг өнжиж буйгаа зарласан байна.
Ронни аваргын оронд 2010 оны дэлхийн аварга бөгөөд мастерсийн хошой аварга Австралийн Нейл Робертсон өрсөлдөхөөр болсон байна. Нейл Робертсон эхний тоглолтод дэлхийн дөрөв, мастерсийн хошой аварга Жон Жинггинс нарын аваргуудын дуэл болно. Хоёр тамирчны хувьд өмнө нь 32 удаа учраа тарч нэг тэнцэж, 16 удаад нь Робертсон хожоод байгаа юм. Өнгөрсөн онд лигийн хүрээнд дөрвөн удаа учраа таарахад гуравт нь Жон Хиггинс аварга хожсон байдаг.