Шайбтай хоккейн 49 дэх удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Канад улсын Оттава хотноо зохион байгуулагдаж байна.
"Үхлийн хэсэг"-ээр нэрлэгдэж буй А хэсгийн урьд шөнийн тоглолт тун сонирхолтой явагдлаа. Хэсгийг тэргүүлэгч АНУ-ын баг хүснэгтийн 3-т эрэмбэлэгдэж буй Финландын багт 4:3 харьцаагаар хожигдлоо. Тоглолтын үндсэн цаг 3:3 харьцаагаар тэнцсэн ч нэмэлт цагт
Харин Канадын залуучууд Германыг 3:0 харьцаагаар буулган авлаа.
В хэсгийг тэргүүлж буй Чехийн баг Словакийг 4:2 харьцаагаар буулган авч ээлжит хожлоо байгууллаа. Харин Швед Швейцарыг 7:5 харьцаагаар хожлоо.
Гурван тоглолтын дараах байдлаар Чехийн Вожтех Храдек, Якоб Станчи болон Шведийн Аксел Сандин Пеликка нар тус бүр дөрвөн гоолтойгоор онооны самбарыг өнгөлж байна.