СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-25

Л.Энх-Амгалан: Мөнхбаясгалангийн нураасан, миний бүтээсэн хоёр яг тэнцэнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Л.Мөнхбаясгалан та төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүн мөн үү хэмээн сайд Л.Энх-Амгалан "жиргэв".

Тэрбээр, Монголын хөгжлийг хэдэн арван жилээр гацаасан, нураасан, ирээдүй үеэ хорлосон хүмүүсийн нэг нь та өөрөө. Таны нураасан миний бүтээсэн хоёр яг тэнцэнэ. Мөнхбаясгалан намайг "Монгол хүн үү?" гэж асууж байгаа юм байна. Хамтдаа очиж цусны шинжилгээ өгье, гурван үеийнхээ намтрыг нэгэн зэрэг ард түмэндээ ил дэлгэж тавья. Харин би энэ үгнээсээ буцахгүй шүү.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл миний санаачилсан хууль биш, хамтарсан Засгийн газрын боловсруулсан хууль. Л.Мөнхбаясгалаан та одоо мөнгөний сэтгүүлч биш иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүн болсон. Ингэж иргэдийг идэр есийн хүйтэнд талцуулж, мэдээлэлгүй байдлыг нь дөрөөлөн бах таваа хангах сайхан байна уу.

Та хуулийн төслийн тавхан заалтыг уншилгүй хийсэн үг, үйлдэл гөлөг төөрүүлөхийн үлгэрээс чинь болоод .

Ичсэн хүн хүн ална гэж бий. Энэ хуулинд 280,000 хужаа оруулна гэсэн нэг ч тоо байхгүй. Хуулийн төсөлд ийм үг үсэг, цэг, таслал, тоо байгаа бол би хариуцлага хүлээе. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн уншиж, судалж, харьцуулж байж үг, үзэл бодлоо илэрхийлэх нь ёс зүйд нийцнэ.

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг. Илүү хэрсүү, илүү сэрэмжтэй байцгаая гэжээ.

Ташрамд дурдахад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хоёр төсөл байгаагаас П.Сайнзориг нарын санаачилсан төсөл эргүүлэн татагдсан. Л.Энх-Амгалан сайдын санаачилсан төсөл П.Сайнзориг нарынхаас илүү хортой. 280 мянган хятад ажилчид оруулж ирэх гэж байгаа" хэмээн өчигдөр ярьсан билээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Мөнхбаясгалан бол Эрүүгийн хүнд гар байсан Нямлхагватай хамтран амьдрагч. Одоо мэдээж том хүний ивээлд байгаа. Ард түмэн мэднэ. Одоо бид ямар хүнээ толгой дээрээ гаргачихаад байна. Энхамгалан бол төрд олон жил байсан шургалсан хүн. Маш их шуналтай цадаж ханахаа байсан бүх хулгайд нэр нь холбогдож явдаг том хулгайч. Ард түмэн мэднэ. Одоо бид ямар хүнээ толгой дээрээ гаргачихсан байна. Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав үлгэрт гардаг даа. Сэрцгээ дарлагдсан ардуудаа.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Энх Амгалан бол Хужаагийн бодлого хэрэгжүүлсэн Хятадын тагнуул

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Энхамаглан бол 3удаа их хуралд суусан хүн энэ 12жилд тэр хүний хийж бүтээсэн үйл хэргийг олж харсангүй ядаж боловсорлын сайд бхдаа ерөнхий боловсорлын хичээлд түүх уран зохиолын хичээлийн түлхүү оруулчих ухаан хүрээгүй тийм ажлийг хийгээгүй хүн шүү дээ ер нь бол дэмждэггүй дотооддоо ямар ажиллах нөөц бгааг эхлээд судалгаатай гаргаж бгаад гадаадад ажиллаж бгаа иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлын байр цалин хөлсийг нь мөн татварын орчин зэрэг үндэс суурийг нь судалгаатай бат бөх болгож бгаад дараа нь наад хуулиа өргөн барьсан бол ядаж ажил хийсэн болж харагдах блаа энэ хуулийн иргэн хүний хувьд дэмжихгүй

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Одоо биеэ үнэлэгч биш болсон лдоо

99379678
1 сарын өмнө
116.206.83.106

УИХ-д 128 гишүүнтэй болоод төрийн бодлого оновчтой ,эмх цэгцтэй ,ёс зүйтэй,шудараг ёсны үнэр үнэртэж эхлэх болуу гэж бодсон иргэд.Гэвч их хурлын хуралдаж байгаа,гишүүдийн ирц, хэлэлцэж буй асуудалд хандах хандлаг ойлголт ,бие бие болон сонгогч иргэдийг хүндлэх зэрэг олон асуудал төрд тангараг өргөсөн гишүүдэд хэцүүхэн харагдаж байнаа.УИХ-ын гишүүний суудал "Диваажин" биш.Өөртөөгөө ажил!!!

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Иргэд бид чинь та нарт итгээд бидний амьдрал.улс орныхоо хөгжил.бүрэн бүтэн байдал.энэ хулгай авилга.хууль бус юмсыг засаж.амьдрал ахуйг сайжируулна байх гэж итгэсэн.гэтэл иймэрхүү олонд ойлгомж тааруу хууль санаачилж.хоорондоо талцаж талхилцаж байх ч гэж дээ.яг үнэндээ.боловсроогүй түүхий алим шиг л хүмүүсийг сонгоод л байх юм даа.мартвал мөхнө гэдэг хуучны үг байдаг.юутай үнэн

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Enhamgalan bol shunal guitsegdehgui nuhur buh hulgaid ner ni orood ywj bdg hanahgui hulgaich shuu chi chamaig ard tumen medne tulsan ymnd tursun ah duugeech tanaihaa baisan shunalin har dew shuu dee chi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.