Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Төрийн ордны арын нэгдүгээр байрны орцонд үл мэдэгдэх хий цацагдсан гэх мэдээлэл тархсан. Бид энэ талаар өмнө нь ингэж мэдээллэсэн бол цагдаагаас дараах мэдээллийг өгөв.
Цагдаагийн байгууллагаас өнөөдөр 2024.11.14-ний өдрийн 13.40 цагийн орчимд “СБД-6 хороо 1-р байр 3-р орц орцон дотор сонин үнэр үнэртээд амьсгалахад хэцүү байна гэх” дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас НОБГ-ай хамтран зориулалтын багажаар шалгахад ямар нэгэн химийн элемент гэх зүйл илрээгүй бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цаашид асуудлыг тодруулах ажиллагаа явагдана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.