Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Төрийн ордны арын нэгдүгээр байрны орцонд үл мэдэгдэх хий цацагдсан байна. Оршин суугчдын хоолой боогдож, нүд хорссон учраас холбогдох байгууллагуудад дуудлага мэдээлэл өгчээ.
СБД-ийн 1-р хэлтсийн эргүүлийн офицер Б.Сайханбаяр:
-Цагдаагийн байгууллагын тусгай дугаар 102-т Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрийн 1-р байрын гуравдугаар орцонд иргэд амьсгал боогдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад амьсгал боогдуулагч цацсан байдалтай байна. Яг нарийн шалгалтыг хийгээгүй байна. Оршин суугчдыг гаргаад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Орцны цонх хаалгыг нээсэн. Онцгой байдлын албан хаагчдыг дуудсан. Нарийн шалгалтын ажиллагаа явагдана. Иргэдийн эрүүл мэндийн байдал урьдчилсан байдлаар тогтвортой байна. Хүүхдүүд дүрсгүйтэж худалдаанд байдаг амьсгал боогдуулагч цацсан байж болзошгүй гэж үзэж байна.
Оршин суугч:
-Орц руу орсон чинь манантсан байсан. Амьсгал боогдож, нулимс гоожиж эхэлсэн. Ингээд цагдаа дуудсан. Түргэн цагдаа ирсэн. Одоо онцгой байдлын алба ирж байгаа гэсэн. Манай байрны иргэд гадаа гараад зогсчихсон байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
аймшгийн шивэртэй новш бжээ