Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас энэ сарын 24-ний өдөр /2024.10.24/ хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл түүнийг саатуулан 48 цагийн хугацаа дуусаж, түүнийг Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. Өөрөөр хэлбэл, Н.Баяртсайханыг цагдан хорихгүйгээр гадуур шалгахаар болжээ.
Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас арилжааны эл банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүрсэн хэмээн буруутгаж байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Huurhun togloh umaa
Орлоо гарлаа Хорилоо суллаа Монгол төрх мөнгө
Жүжиг дуусч байгаа юм уу
Ийм этгээд суллагддаг буян юм даа. Өнөрөө, Хулангг сулла
Хулгайч нарыг барьлаа, сулаллаа гэж ард түмнээ дэндүү доромжилж байдаг тавилан л юм даа, ялзарсан авилгалд бүрэн идэгдсэн төр яаж цэвэрлэгдэх вэ?!
Үнэнхүү тоглох юм даа ард түмнээр Барилаа хорилоо тавилаа.