СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг "Капитал"-ын хэрэгт цагдан хорив

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханыг өчигдөр орой Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь анхаарлын төвд байна. Түүнийг Засгийн газрын "Шувуу" ажиллагааны хүрээнд АНУ-аас эх оронд нь ирүүлэх арга хэмжээ холбогдох байгууллагуудаас авсны үр дүнд Монголд ирээд байхад нь ийнхүү яллагдагчаар тооцон цагдан хорив.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсан бөгөөд прокуророос яллагдагчаар татах тогтоол баталсан аж.

Н.Баяртсайханыг “Капитал” банктай холбоотой хэрэгт шалгаж байгаа юм. 2021 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үед тэрбээр хил давж, далайн чанадын оронд оччихсон байдаг.

Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас арилжааны эл банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүрсэн хэмээн буруутгаж байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.