Мэргэжлийн снукер биллиардын Ирландын нээлттэй тэмцээн эхэллээ.
Эхний өдрийн тоглолтуудын мэдээллийг тоймлон хүргэвэл: дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээнийг өнжсөн байна. Түүнтэй эхний тойрогт учраа таараад байсан Хятадын залуу тамирчин Лонг Зехуанг сул ялалт авч шөвгийн 32-т шалгарлаа.
Харин дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби эхний тойрогт Английн залуу тамирчин Лоус Хийткотод 4:3 харьцаагаар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн түүнчлэн 2023 оны дэлхийн аварга Лука Бресел Хятадын залуу тамирчин Хи Гуокиангд мөн 4:3 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин Ирландын нээлттэй тэмцээний тав дахь түрүүгээ хүртэхээр зорьж буй Жадд Трамп аваргын хувьд эхний учраа болох Энэтхэгийн тамирчинд ямар ч боломж олгоогүй буюу 4:0 харьцаагаар хожил байгуулж цааш тоглох эрхтэй болсон юм. Тэрээр өрсөлдөгчөө буулган авахад ердөө 49 минутыг зарцуулсан ба 112 оноог дараалан авсан амжилттайгаар хожил байгууллаа.
Эхний өдрийн тоглолтуудад хамгийн өндөр дараалсан оноо авалт болох 117 оноогоор Лука Бреселийг буулган авсан Хятадын залуу тамирчин Хи Гуокианг хийлээ.