АНУ-ын Пенсильвани мужид болсон сонгуулийн сурталчилгааны иргэдтэй хийх уулзалтын үеэр Дональд Трампыг буудаж шархдуулсан ноцтой хэрэг гарсан билээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч асны амийг хөнөөхөөр завдсан этгээдийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон олж тогтоосон байна.
Хэргийг үйлдсэн этгээд нь Томас Мэттью Крукс хэмээх 20 настай залуу аж. Хагас автомат AR-15 буугаар зэвсэглэсэн Томас Крукс экс ерөнхийлөгчийг Пенсильвани мужийн Батлер хотод цугласан олонд үг хэлж байхад нь гал нээж, нэг үзэгч нас барж, хоёр хүн шархадсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
Томас Круксийг нууц албаны мэргэн буудагч хэргийн газарт буудан хөнөөсөн гэж албаныхан мэдээллэв.
Холбооны мөрдөх товчооныхон “Круксыг Ерөнхийлөгч асны амийг хөнөөх оролдлогод оролцсон субьект бөгөөд идэвхтэй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.