СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-05

Хоёрдугаар хэсэг: Боловсролын салбар дахь авлигын талаар хэн юу хэлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрт “Олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ” гэж тусгажээ. Энэ бол авлигын тоог нэмэгдүүлнэ гэсэн үг

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нарыг хамруулан хийж байгаа юм. Авлигын хэлбэрийг таслан зогсоохоор боловсролын салбарт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг ч сүүлдээ “дөжирсөн” энэ асуудлаас хэрхэн яаж гарах талаар албаны хүмүүс өөрсдийн байр, сууриа илэрхийлж ярилцлаа. 

Эхний хэсгийн Боловсролын салбар дахь авлигын талаар оролцогчдын байр суурийг энд дарж орж уншина уу. 

 “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийн гуравдугаар хэсгээр Боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд яригдлаа. Ингээд оролцогсдын яриаг товчлон хүргэе.

Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг

-. Тухайлбал, Кембрижийн хөтөлбөртэй сургууль жирийн сургуулиас 23 дахин их төсөвтэй. Дээр нь нэг хүүхдийн хувьсах зардлыг бас авна. Энэ бол нэг ёсондоо ЖДҮХС-аас хувийн хэвшлийнхэн идэж байна л гэсэн үг.

. Сургуулийн захирлуудад хэн ч хяналт тавьдаггүй. Төсвийн мөнгө, санхүүг ямар ч хяналтгүйгээр зарцуулдаг. Үүнд яам, иргэд, иргэний нийгмийн байгууллагын ямар ч хяналт байдаггүй. Арилжааны банканд мөнгө байршуулж байна гэдэг нь үүнийг батална.

Боловсролын салбар дахь авлигын шалтгаан нөхцөлийг арилгахад иргэний нийгэм, ТББ-ын оролцоо “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ-н гүйцэтгэх захирал Б.Батжаргал

-. Сургууль дээр тавих хяналт, шийдвэр гаргах үйл явцад эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой “Олон нийтийн оролцоотой сургууль” гэсэн загвар хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, сургуулийн жилийн төлөвлөгөөг цөөн хэдэн хүн л хийдэг байсан бол энэ загвараар багадаа 100 хүн, цаашлаад 600 хүний оролцоотойгоор шийддэг болсон. Энэ загварыг 20 сургууль дээр хэрэгжүүлж эхэлсэн. . Энэ нь бүр зарим сургуулийн хөтөлбөрт ч орсон байдаг.

 

Боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх арга замын талаар Нийслэлийн Боловсролын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг

Энэ оны эхний хагаст боловсролын салбарт 470 өргөдөл гомдол ирсэн. Сургуулиуд мөнгө төгрөг хураасан гэх асуудлаар хамгийн их гомдол ирүүлсэн

-Манайд ирж буй өргөдөл гомдлын 70 хувь нь боловсролын салбарын авлигатай холбоотой байна. Боловсролын үйлчилгээнд ёсзүйн зөрчил, жижиг авлига газар авч, цар хүрээ, тохиолдол нь ч ихэсч байна.

Цаашид ЕБС-ийн сургалтын  агуулга, хичээлийн  хөтөлбөрт  шударга ёсны үзэл хандлагыг бий болгох, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх асуудлыг тусгах хэрэгтэй. Мөн иргэний боловсролын хичээлд авлига, шударга ёсны талаар сурагчдад таниулах хичээл орох хэрэгтэй байгаа юм.

 Авлигатай тэмцэх газраас хэлэлцүүлгийн өмнөхөн гурван цэцэрлэг дээр очиж нөхцөл байдлын шалгаж үзсэн байгаа. . Нөгөө цэцэрлэгт нь 15 хүүхэд хууль бусаар элсэн орсон байсан. Цахимаар элсэлт зохион байгуулж байгаа ч араас нь хяналт шалгалт хийдэггүй гэдгийг харж болохоор байна хэмээн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.

 

“Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийн дөрөвдүгээр хэсгээр Боловсролын салбар дахь  авлигаас урьдчилан сэргийлэхэд мэдээллийн технологийг ашиглах нь сэдвийн хүрээнд яригдсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчдийн яриаг товлон хүргэе.

Боловсролын салбарын мэдээллийн систем ба авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн ахлагч Э.Цэрэнцоодол

-. Энэ системээр дамжуулан суралцагсдын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянаж чадаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгохдоо албан ёсоор системд бүртгэлтэй суралцагсдын тоогоор тооцон олгодог. Ингэснээр давхардуулан бүртгэх асуудал алга болж байгаа нь тодорхой хэмжээгээр төсвийн мөнгийг илүү идэх асуудлыг алга болгож байгаа юм. Боловсролын салбарын бичиг баримтыг уг системээр дамжуулж эхэлснээр хуурамчаар сурагч төгсгөх, улсын шалгалтын дүнг засах боломжгүй болж байгаа аж.

Блокчэйн технологийг ашиглан боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх асуудал, олон улсын туршлага сэдвээр “Ай Си Ти групп” ХХК-ийн захирал Г.Лхамсүрэн

Цэцэрлэгийн бүртгэл дээр блокчэйн ашиглавал хэн нэгэн багш, хэн нэгэн эрх мэдэлтэн, захирал засах, сольж бичих боломжгүй болно гэсэн үг

-Блокчэйн бол өгөгдлийг засах боломжгүй ухаалаг бүтэцтэй бүртгэлийн систем. Хэн нэгэн засч, хакердаж болохгүй, дундын итгэлцлийг бий болгосон систем. Энэ технологийг боловсролын салбарын авлигаас ангижрахад маш амжилттай ашиглаж болно. Тухайлбал,

-       .

-       Оюутныг сургуульд элсэнгүүт нь блокчэйнд бүртгэснээр хэн нэгэн захирал дур мэдэн диплом олгохгүй, хуурамч диплом өгөх боломжгүй болно.

Дипломоо блокчэйнд оруулчихвал уучлаарай! нотариат хэрэггүй болно. Энэ диплом нь хуурамч байх ямар ч боломжгүй. Хоёр хүн бие биедээ итгэхгүй байгаа учир банк гэх зүйл байдаг. Эхнэр, нөхөр хоёр биендээ итгэхгүй байгаа учир хуримын ордонд орж баталгаа авдаг. Тэгвэл блокчэйн гэдэг зүйл итгэлцлийн асуудлыг бүрэн шийдэж байна.

-       Блокчэйнд дундын зуучлал бүгд байхгүй.

-       Нэгэнт цацагдсан мэдээллийг засах ямар ч боломжгүй хэмээв.

Боловсролын салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн уламжлал, өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагын талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан

-Багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн хэм хэмжээнд

-Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

-Ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх

Боловсролын салбар дахь авлигаас ангижрах ямар гарц байна гэж хайгаад байх асуудал алга эрх зүйн орчин нь бүрдчихсэн байна. Бид нар ажлаа сэтгэлтэй, ёс зүйтэй хийж, хойч үедээ үлгэрлэх хэрэгтэй

-Албан тушаалаа урвуулан ашиглахаас сэргийлэх

-Албадлага дарамт үзүүлэхээс сэргийлэх

-Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэхээр тусгасан бөгөөд энэхүү ёс зүйг гурван удаа зөрчих юм бол ажлаас халах шийтгэл ногдуулсан байгаа.

. Уг төлөвлөгөөг ямар нэгэн улс төрийн хүчин гарснаар өөрчлөх боломжгүй юм.

.

 Боловсролын салбар дахь төрөл бүрийн асуудлаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс ярилцлаа. Ганц удаа хэлэлцээд өнгөрөх асуудал биш учраас дараа дараачийн холбогдох газруудтай хамтран ажиллаж боловсролын салбарыг авлигаас ангижруулна гэж үзэж байна. Хэлэцүүлгээс гарсан санал дүгнэлтийг Авлигатай тэмцэх газраас зөвлөмж боловсруулж БСШУСЯ-нд хүргүүлэхээр болов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.