СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-05

Боловсролын салбар дахь авлигын талаар оролцогчдын байр суурь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Авлигаас салахын тулд дараагийнхаа үеийг ёс суртахууны төлөвшилтэй, өөрийнхөө эрх ашгийг гэхээс илүү нийтийн эрх ашгийг боддог болгоод төлөвшүүлэх юм бол хойч үедээ санаа зовох зүйлгүй юм

Иргэдийн хувьд боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтанд ямар нэгэн хэлбэрээр мөнгө төгрөгөөс авахуулаад хээл хахууль буюу авлига өгч байсан тохиолдол бий. Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нарыг хамруулан хийж байгаа юм. .

Боловсролын салбарт юм.

“Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийн эхний хэсгээр Боловсролын салбарын авлигын нөхцөл байдал сэдвийн хүрээнд яригдсан юм. Ингээд оролцогсдын яриаг товчлон хүргэе.

 

“Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны үр дүнгийн талаар Хүүхдийг ивээх сангийн хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийг зохицуулагч Э.Цолмон

 

Шударга бус байдлыг таслан зогсоохын тулд хамгийн түрүүнд ээж, аавдаа, гэр бүлдээ, багшдаа худал хэлэхээ л больчих хэрэгтэй хэмээн хүүхдүүд дурдаж байсан юм

-Сургуулийн орчин дахь шударга байдал, авлига, ашиг сонирхлын зөрчил гэсэн судалгааг хийсэн. Үндэсний хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчил их байна. Энэ асуудал хэзээ алга болох юм бэ гэхэд иргэд ирээдүйн хүүхдүүд үүнийг өөрчилнө гэж үздэг. Гэтэл нүдэн дээр нь авлига хээл хахууль байсаар байвал үүнээс салж чадахгүй. Судалгаанд оролцсон. Мөн авлигын талаар мэдээлэл хүүхдүүдэд хомс байдаг. “Хүүхдүүд багаасаа авлигалын эргэн тойронд өсч өндийж байна. Багш нар бие даах ажил  гэдэг зүйлийг яаж хийхийг зааж өгдөггүй мөртлөө хийх даалгавар өгдөг. Үүнийг нь хийхийн тулд хүнд мөнгө төлөх хэвлэн гаргахын тулд бас мөнгө зарцуулах хэрэг гардаг. Гэтэл хүүхдүүд бид нарт мөнгөний боломжгүй үе зөндөө байдаг” хэмээн судалгаанд хамрагдсан хүүхдүүд дурдсан байна. . Худлаа ярихаа больчих авлига өгөхөө, авахаа больчих гэдгийг хүүхдүүд маань судалгааны явцад дурдсан юм.

Боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр

 

-. Багш нар нь эцэг, эхээс нь авлига аваад байхаар чинь хүүхдүүд хүртэл бие биендээ авлига өгөх асуудал гарч байна. Аливаа зүйл хийлгэхийн тулд ямар нэгэн зүйл санал болгодог. Ингэснээр ажлаа бүтээнэ гэсэн ойлголттой болж байгаа юм. Бид тал бүрээс нь харж аль нь хамгийн түрүүнд шийдэх ёстой гэдгээ эрэмбэлэх ёстой. Авлигаас салахын тулд дараагийнхаа үеийг ёс суртахууны төлөвшилтэй, өөрийнхөө эрх ашгийг гэхээс илүү нийтийн эрх ашгийг боддог болгоод төлөвшүүлэх юм бол хойч үедээ санаа зовох зүйлгүй юм. 

Боловсролын систем дахь авлига, анхаарах асуудлын талаар ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын төвийн доктор, дэд профессор Т.Намнан

 

-Өнгөрсөн хориод жилийн дотор дэлхийн 21 оронд авлигын хэмжээ эрс буурсан байхад 27 оронд байдал улам хүндэрсэн байна.  Тэр ч байтугай, авлигын асуудал эдийн засгийн хүрээнээс хальж, нийгмийн бусад салбар руу богино хугацаанд хүчтэй нэвтэрч орсон байна. .

Нийгмийн хамгийн дээдэлж явах ёстой боловсролын салбар авлига хэмээх энэ хорт хавдарт нэрвэгдэж байна

Жишээлбэл, . Киргиз улсад сургуульд амжилттай сурахын тулд багшдаа мөнгө төлөх шаардлагатай байдаг ажээ. Дунд сургуулийн нийт сурагчдын 64 хувь нь өөрийн сургуулийн багшаас ганцаарчилсан төлбөртэй нэмэлт хичээл авдаг гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл дээд боловсролын салбарт авлига газар авч байгаа явдалтай тэмцэх зорилгоор Румын улсын төрийн бус байгууллагууд “Цэвэр их сургуулиудын холбоо” байгуулж, дээд боловсролын салбарт шударга ёсыг тогтоох шалгууруудыг тодорхойлох зорилготой санаачлагыг гаргасан байна.

Цаашид авлигыг жинхэнэ нэрээр нь нэрлэж сурах. . Иймээс төрөөс боловсролын салбар дахь авлигатай тэмцэх хөтөлбөрийг гаргаж, бүх нийтээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлбэл зохино.

“Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны талаар “Азийн сан”-гийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх

 

-Манай байгууллагаас цэцэрлэг, сургуулийн 1200 эцэг, эхийг хамруулсан судалгаа хийсэн. . Шалтгаан нь эцэг, эхчүүд өөрсдөө санаачлан өгсөн байдгийг багш, сургуулийн захирал нар эсэргүүцэлгүй авдаг байна. .

“Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгээр Боловсролын салбарын ил тод байдал хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Ингээд оролцогчдын байр суурийг товчлон хүргэе.

Боловсролын салбарт хийгдсэн зарим аудитын талаар МУ-ын ерөнхий аудиторын зөвлөх, доктор, дэд профессор А.Энхбат

 

Боловсролын салбар дахь хэрэг зөрчлийн дүн улам нэмэгдэж байна. Үүний цаана авлигал бий гэж бид харж байна. Хэдхэн жилийн өмнө аудитын газраас энэ салбарт “зөрчилгүй” гэсэн дүгнэлт өгсөн бол одоо “хязгаарлалтай” гэсэн дүгнэлт өгсөн

-. Дийлэнх нь боловсролын зээлийн сантай холбоотой, он удаан жил шийдвэрлэгдээгүй асуудал. Мөн 22,8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийг ТӨБЗГ-ын зөвшөөрөлгүйгээр зарсан байх жишээтэй. Мөн . Энэ сул чөлөөтэй байгаа хөрөнгийг зөв менежментэд оруулах шаардлагатай.  Түүнчлэн БСШУСЯ-ны дотоодын хяналтыг сайжруулах хэрэгтэй байна.

Бодлогоор дотоод хяналтыг огт хэрэгжүүлдэггүй. Боловсролын салбар дахь төрийн өмчийн нэгдсэн тооллого, дахин үнэлгээг 2009 оноос хойш хийгээгүй. Тухайлбал: Буянт-Ухаа спорт цогцолборын үндсэн хөрөнгө анх 24 тэрбумаар үнэлэгдсэн. Гэвч дансны үнэлгээг хувийн байгууллагаар хийлгэж гурван тэрбум болгосон байна. Энэ нь төрийн өмчийг багаар үнэлүүлээд өөрсдөө хувьчлах гэсэн бодлого. .

Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт “Үнэн хатамж” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа

 

-Олон сургууль цэцэрлэг барьж байгаа ч гэсэн ашиг орлого хараад их бариад байна уу. Сонгуулийн шоу болгоод байна уу. Сургуулуудийн гурван ээлжийг халахаар хотын төвд байрлалтай 50 дугаар сургууль, 24 дүгээр сургууль 450 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл барих болсон.  Гэтэл гэдгийг шалгах хэрэгтэй. Авлигаас сэргийлэхийн тулд төсөвлөхөөс нь эхлээд идэх боломжийг нь хаагаад өгвөл ямар ч идэх боломжгүй болгочих юм бол хэн ч энэ төсөв рүү гар дүрэхгүй болно гэж бодож байна.

Нийслэлийн боловсролын байгууллагуудад хийсэн сүүлийн гурван жилийн хяналт шалгалт, түүний үр дүнгийн талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш

 

-Боловсролын салбар дахь хахуулийн талаар хэлэхэд . Мөн Хан-Уул дүүргийн 218-р цэцэрлэг нийт 15 хүүхдээс тус бүр 92 мянган төгрөг буюу нийт 1379.9 мянган төгрөг, 50 хүүхдээс 22 мянган төгрөг буюу нийт 1.100.0 мянган төгрөгийг албадлагын шинжтэй, хавтгайруулан хурааж агаар шүүгч, хөгжим зэргийг авчээ.

Сургуулиуд нь “бүжиг”, “шатар”, “IQ”, “хөгжим”-ийн клубтэй гэрээ байгуулан урлагийн заалыг түрээслүүлэн нэг хүүхдээс 80.0-100.0 мянган төгрөгийн төлбөртэйгээр сургалтыг явуулсан байна

Хамрагдсан 18 сургуулиуд нь “гүнзгийрүүлсэн сургалтынх 20 хувиас илүүгүй байх” заалтыг зөрчин сургалтыг төлбөрт 450.0-500.0 мянган төгрөгийг бэлнээр болон хувийн дансаар хураан авсан зөрчил илэрсэн. Сургуулиуд нь “бүжиг”, “шатар”, “IQ”, “хөгжим”-ийн клубтэй гэрээ байгуулан урлагийн заалыг түрээслүүлэн  нэг хүүхдээс 80.0-100.0 мянган төгрөгийн төлбөртэйгээр сургалтыг явуулсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогсдын зүгээс өөрсдийн саналаа хэлсэн юм. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийгээд зөрчил илрүүлж, тухайн захирал, эрхлэгчийг ажлаас нь чөлөөлж байгаа ч авлигын асуудал маань хэвээрээ өөрчлөгдөхгүй байхад хяналт шалгалт хийх хэрэг байна уу. .

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.