“Шүүр” ажиллагааг хариуцаж байгаа ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж болон эхнэр Ирэнбүргэдийн Энх-Отгон нар нь гэр бүлээрээ татвар төлөгчдийн мөнгөөр гадаад улсад суралцаж, зээлээ хууль зөрчин тэглүүлж, хамаарал бүхий этгээдээ төрийн өндөр албанд залруулсан баримтын талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл манай нэвтрүүлэг цацагдсаны дараа ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандоржийн эхнэр Ирэнбүргэдийн Энх-Отгон БЗС-гийн мөнгөө төлжээ.
Тодруулбал, Б.Баасандорж нь 2010 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх байх үедээ эхнэр И.Энх-Отгоноо Хууль зүйн яамны захиалгаар АНУ-ын Калифорнийн Нэшнл их сургуульд Хүний нөөцийн удирдлагын чиглэлээр хоёр жил магистрт явуулсан байдаг.
Түүнчлэн БЗС-гийн журамд зээл авсан этгээд захиалсан байгууллагадаа таваас дээш жил үр бүтээлтэй ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл түүний эхнэр Энх-Отгон төгсөж ирээд Хууль зүйн яаманд бус сурсан мэргэжлээсээ тэс хөндлөн чиглэлээр Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар ажиллаж, хэдхэн жилийн дараа ахлах байцаагчаар томилогдон ажилласан байдаг.
Тэгвэл манай нэвтрүүлэг цацагдсаны дараа ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандоржийн эхнэр Ирэнбүргэдийн Энх-Отгон БЗС-гийн мөнгөө төлжээ.
БЗС-ийн гадаад зээлийн эргэн төлөлт 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар нийт 47 зээлдэгч 411 сая 964 мянган төгрөгийг төлж барагдуулжээ. Үүний дотор ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандоржийн эхнэр Ирэнбүргэдийн Энх-Отгон 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 15 мянган ам.доллар буюу төгрөгт шилжүүлсэн дүнгээр 50 сая 641 мянган төгрөгийн эргэн төлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.